13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт цагдаагийн дөрвөн алба хаагчийг буруутгаж байна
Орон нутгийн цагдаагийн дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан байна. Тодруулбал, нэр бүхий аймгийн цагдаагийн нэг дэслэгч, гурван ахлагч нийлж 13 настай охиныг нэгнийхээ гэрт дуудаж хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байна. 13 настай охин гэрээсээ дайжиж алга болсон тул гэрийнхэн цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааны үеэр олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой дотно харилцаа тогтоож эхэлсэн бололтой. Уг ноцтой хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-өөс тодруулахад "Тус хэргийг цагдаагийн дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ талаар удахгүй албан ёсоор мэдээлэл өгнө" гэв.