МТҮХ-ны тэргүүн асан Ц.Рэнчинсэнгээ нь шинээр томилогдсон орныхоо хүнд тамгаа хүлээлгэж өгөлгүй аваад зугтжээ

Монголын тариаланчдын үндэсний холбоо/МТҮХ/-ны ээлжит бус чуулган гуравдугаар сарын 20-ны өдөр болжээ.
Энэ үеэр холбооны шинэчилсэн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож таван нэр дэвшигчийн өрсөлдөөн дундаас олонхын саналаар холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгожээ. Гэтэл бүрэн эрх нь дуусгавар болсон холбооны өмнөх тэргүүн асан Ц.Рэнчинсэнгээ нь тамгаа, чуулганыг амжилттай зохион байгуулах үүрэгтэй гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал нь холбогдох бичиг баримтуудаа авч зугтжээ. Ингэснээр холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хяналтын зөвлөлөөр хянуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Шинээр сонгогдсон холбооны удирдлагууд мэдэгдэл гаргасан байна.
Бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх удирдлагууд ч дахин хүчин төгөлдөр бус тогтоол гарган холбооны ээлжит бус чуулганыг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулах зарыг түгээгээд байгаа аж.






