Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар хэлэлцэнэ
Бусдыг онц харгис, хэрцгий аргаар алсан хэргийн шүүгдэгч Д нарыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас СХБГХУД-ийн ЭХАШТШ-д хуяглан хүргэлээ. Хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025-09-17/-ны 16:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар хэлэлцэнэ.
Тэднийг шүүх хурал энэ сарын 17-нд буюу өнөөдөр товлогдсон. Хэрэг гарснаас хойш жил хагасын дараа дөнгөж урьдчилсан хэлэлцүүлэг товлогдоод байгаа нь энэ. Хэрэгтнүүд нийтдээ 7 өмгөөлөгч авч, 16 настай талийгаач охины ээжийн эсрэг ажиллахаар болсон тухай хохирогчийн ээж олон нийтэд мэдээлсэн юм. Амиа алдсан 16 настай хохирогч Ш-ийн өмгөөлөгчөөр Ч.Болд, Б.Солонго нар ажиллаж байгаа. Харин амиа алдсан 32 настай хохирогч З-гийн өмгөөлөгчөөр Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар ажиллаж байгаа аж. Шүүх хурлыг олон нийт нээлттэй хэлцэхийг шаардаж, цахим орчинд давалгаалж байгаа ч хэрхэх нь тодорхойгүй байсан юм.

