УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж 12 цагаас жагсана гэдгээ мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 12.00 цагаас жагсаал зохион байгуулна. Тэрбээр тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох хуулийг батлахыг шаардаж, ахмадуудыг жагсаалд уриалаад буй. Тэрбээр энэ тухай "ОУВС-ийн шахалтаар 2018.01.01-нээс цалингийн таван жилийн дундажаар боддог байсан тэтгэврийг долоон жил болгосноор өнөөдөр ахмадуудын 85 хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээ буюу 400-500 мянган төгрөг авч байна.
Үлдсэн 10 гаруй хувь нь 500 мянгаас дээш тэтгэвэр авч байна. Ийм харгис төр байж болохгүй гэж үзээд УИХ-ын гишүүд долоон жилийг таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан.
Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд анхны хэлэлцүүлгийг хийхгүй өдий хүрлээ" хэмээн мэдэгдэж, уг хуулийг төслийн хэлэлцүүлгийг хурдлуулахын тулд жагсахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Тэрбээр УИХ-ын танхимд мэдэгдэж байсан шигээ өнөөдөр жагсана гэдгээ мэдэгдээд байна.