"Гацуурт"-ын Л.Чинбатын адууг Зүүнбүрэн сумаас албадан гаргажээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын даргын захирамжаар Л.Чинбатыг адууг албадан гаргажээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Гацуурт компанийн туувраар оруулж ирсэн 323 толгой адууг тус сумын нутаг дэвсгэрээс албадан гаргахаар захирамж өнгөрсөн тав дахь өдөр гаргасан юм. Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Л.Чинбатын эзэмшлийн адууг нутгийг иргэд болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрийн дагуу, албадан гаргасан. Дахиж ийм зүйл гарахгүй байх гэж найдаж байна" гэв.