Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй
(2023.09.05) Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих журамд нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болгож өөрчилжээ.
Журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан байна.