Ө.Энхтүвшин Боловсролын сайд байхдаа хүү Э.Золбоод тушаал гарган БЗС-гийн 16 мянган ам.доллароор АНУ-д суралцуулжээ

4-р сарын 30, 2024 - 13:57
8 сарын өмнө
 0  38
Ө.Энхтүвшин Боловсролын сайд байхдаа хүү Э.Золбоод тушаал гарган БЗС-гийн 16 мянган ам.доллароор АНУ-д суралцуулжээ

БЗС-гаас зээл авсан зээлдэгч нараас улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүсийн хамраалтай зээлдэгч нарын мэдээллийг БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.


Тэрбээр энэ удаа  Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин 2006 онд БСШУС-ын сайд байхдаа 2005 оны 52 дугаар тушаалд байхгүй 2.6 гэх заалтыг үндэслэж 296 дугаар тушаал гаргаж өөрийн төрсөн хүү болох Э.Золбоог БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл гаргуулж, АНУ-ын Индиана Их сургуульд улс төрийн судлалын чиглэлээр бакалаврт суралцуулж байсныг илчиллээ. Э.Золбоо нь одоо Барилга, хот байгуулалтын дэд сайдын албан тушаал хашиж байгаа бөгөөд 2013 онд НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зээлээ тэглүүлж байжээ.


 Тодруулбал, түүний аав Монгол Улсын шадар сайд асан Ө.Энхтүвшин нь 2012-2013 онд МАН-ын дарга байхдаа хүүгийнхээ зээлийг тэглүүлж байсан тухай О.Сийлэгмаа баримт дэлгэн мэдээллээ.

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow