Бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй цагдаагийн албан хааагчдын нэг Т нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарсан байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй нэг цагдаа нь охины хамаатан байсан тухай мэдээлж байна.Тэрбээр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын албан хаагчаар ажиллаж байсан аж. Энэ хэргийг ар гэрийнхэн нь сөхөхөд Т гэгч ньөөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Охин орон нутгаас МСҮТ-д суралцдаг гэж ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.