“Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчилжээ
Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчиллээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаалаар дээрх чиглэлийг шинэчилсэн байна.