Байгалийн 310 кг чулууг хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ
амын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр байгалийн 310 кг чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ.
Тодруулбал, энэ сарын 18-нд иргэн Д.Б нь 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б нь 170,6 кг байгалийн чулууг автомашиндаа нуун, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тогтоосон байна.
Замын-Үүд дэх Гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 удаагийн үйлдлийг илрүүлснийг ГЕГ мэдээллээ.