ДОХ-той эмэгтэй тусламж авч чадалгүй нас барьжээ
ХӨСҮТ-ийн хяналтанд байдаг 34 настай эмэгтэй нас барсан байна. Тэрээр Дархлал хомсдолын вирусээр өвчилөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд тус төвийн хяналтанд байсан юм. Тэгвэл харамсалтай нь энэ сарын 23-ны өдөр нас барсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр давхар сүрьеэгээр өвчлөөд байсан бөгөөд эмчлэх боломжгүй гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр эмнэлгээс гараад байсан юм. Талийгаачийн хувьд 2007 онд ДОХ өвчнөөр өвчилсөн бөгөөд давхар сүрьеэгийн халдвараар өвчилж биеийн байдал нэлээд муу байжээ. Бид энэ талаар түүний эмчлэгч эмчтэй холбогдож тодруулахад “Маш харамсалтай байна миний хяналтанд олон жил явсан өвчтөн, өөрөө хүсэлтээ өгөөд гэртээ гараад байсан юм” гэх тайлбарыг өглөө.