Хаданд хавчуулагдсан эмэгтэйг долоон цагийн дараа аврагчид эрүүл саруул гаргаж авчээ

10-р сарын 23, 2024 - 10:41
2 сарын өмнө
 0  46
Хаданд хавчуулагдсан эмэгтэйг долоон цагийн дараа аврагчид  эрүүл саруул гаргаж авчээ

Австралид энэ хэрэг болжээ. Матилда Кэмпбэлл хэмээх эмэгтэй ууланд авирч яваад гар утсаа хадан завсар унагасан байна. Өөрөө гар утсаа авах гэж байгаад гурван метрийн гүн хадны завсар урвуу харсан байдалтай унаж, хавчуулагджээ. 


Аврах багийнхан очиж, долоон цагийн турш ажиллан 500 кг бүхий чулууг хөдөлгөсний дүнд эмэгтэйг аварчээ. Энэ тухай аврах багийн нэг гишүүн нь “Би 10 жил ажиллахдаа ийм асуудалтай тулгарч байсангүй. Хэцүү бөгөөд сонирхолтой ажиллагаа боллоо” гэжээ. Аврагчдыг ирэхэд эмэгтэй хаданд хавчуулагдаад хэдийнэ цаг гаруй болсон байсан бөгөөд найзууд нь эхлээд аврах гэж үзээд болоогүй тул аврагчдыг  дуудсан  байна.  Австралийн аврах багийнхан энэ сарын эхээр унагасан утсаа авах гээд хаданд хавчуулагдсан эмэгтэйг долоон цаг ажилласны эцэст аварч чаджээ. Аз болж эмэгтэйн биед бага зэргийн шарх болон хөхрөлт үүссэн байсан ч харамсалтай нь гар утсаа олж авч чадаагүй гэнэ.


Тэрбээр “Намайг аварсан багийнханд маш их баярлалаа. Гэхдээ гар утасны хувьд харамсалтай байна” хэмээн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.Унагасан утсаа авах гээд хаданд хавчуулагдсан эмэгтэйг долоон цаг ажилласны эцэст гаргажээ

Эх сурвалж: ВВС

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow