Бильярдын анхны АЗИЙН АВАРГАТАЙ боллоо

10-р сарын 23, 2024 - 09:38
2 сарын өмнө
 0  12
Бильярдын анхны АЗИЙН АВАРГАТАЙ   боллоо

Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол улсаас бильярдын спортын анхны ази тивийн аварга төрлөө.Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow