Д.Аргабилэг хүү Англи хэлийг бие даан сурах аппликейшн зохион бүтээжээ
Зургаан насандаа англи хэлийг бие даан сурч, найман настайгаасаа эхлэн бусдад төлбөртэй хичээл зааж эхэлсэн есөн настай Д.Аргабилэг хүү. Англи хэлийг бие даан сурах "MNG kids" аппликейшн бүтээсэн байна. Уг аппликейшн нь Англи хэлээс гадна бага насны хүүхдүүдэд зориулсан Монгол хэл, Монгол бичиг, Монгол түүх, Шинжлэх Ухаан, IT, Хүүхдийн нуруу засах иог, Тоо, Дижитал урлаг гэсэн 9 цэстэй бөгөөд анимейшнаар хөгжилтэй тоглоомын аргаар хичээлээ заадаг байна. Тэрбээр "Хүүхдүүдээ тоглоомоо 30 минутаар тоглоод дандаа амарч байгаарай. эрүүл мэнд чухал шүү" хэмээн үеийнхэндээ зөвлөдөг байна.