Нөхөртөө зодуулсны улмаас 38 настай бүсгүй амь насаа алджээ

10-р сарын 9, 2024 - 08:20
2 сарын өмнө
 0  123
Нөхөртөө зодуулсны улмаас 38 настай  бүсгүй амь насаа алджээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 19.50-д "Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-н хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад, есдүгээр сарын 27-ны өдөр 38 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 40 настай Э нь зодсон аж. Улмаар зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэн ирсэн шархаа даалгүй энэ сарын 3-ны өдөр нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Share:
123

like

dislike

love

funny

angry

sad

wow