Онцгой байдлын ГУРВАН албан хаагч амиа алдлаа
Онцгой байдлын ГУРВАН албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас ойролцоох орон сууц болон иргэдийн автомашин галд өртлөө. Ослын обьектод Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар ангиуд болон Аврах ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсжээ.
Улмаар ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуулш худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна.
Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна.