МУГТ, WBA холбооны тивийн бүсний эзэн Э.Цэндбаатарын 12 дахь тулаан 12 дугаар сард болно

10-р сарын 22, 2024 - 10:35
4 цагийн өмнө
 0
МУГТ,  WBA холбооны тивийн бүсний эзэн Э.Цэндбаатарын 12 дахь тулаан 12 дугаар сард болно

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар  хэд хоногийн өмнө Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж WBA холбооны тивийн бүсний эзэн болсон билээ.  Харин түүний дараагийн тулаан 12 дугаар сард болох болсон байна. Иймд Э.Цэндбаатар бэлтгэлдээ шамдан орсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хаягаараа мэдээлсэн юм. Э.Цэндбаатар хэлэхдээ "Дараагийн тулаан 12 сард болох тов гарчээ. Ойр ойрхон тулаан хийх юм шиг байна. Дэлхийн топ руу дөхөж байгаа тул хичээж байгаад оргилд нь хүрнэ ээ" хэмээсэн юм. Энэ түүний 12 дахь тулаан юм.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow