Төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ

10-р сарын 22, 2024 - 10:17
2 сарын өмнө
 0  12
Төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.


Эхний улиралд 373 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 дахин өссөн үзүүлэлт байсан ч хоёрдугаар улиралын төгсгөлд ийн алдагдалтай гарчээ. Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал болон ашигтай байдалд эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт болон нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг билээ. Энэ оны тухайд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад Монгол банк болон Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 4.5 тэрбум юанийн эргэн төлөөлөлт нөлөөлжээ.

Ойрын дөрвөн жилийн төлбөрийн тэнцлийн мэдээллээс харвал, 2020 онд санхүүгийн данс 419 сая ам.долларын ашигтай урсгал болон хөрөнгийн данс 832 сая ам.долларын алдагдалтай, 2021 онд санхүүгийн данс 691 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс тэрбум 39 сая ам.долларын алдагдалтай, 2022 онд санхүүгиийн данс 926 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв.


2023 оны эхний зургаан сард төлбөрийн тэнцлийн урсгал данс 221.2 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний зургаан сарын байдлаар 309.2 сая ам долларын алдагдалтай гарчээ. Урсгал данс алдагдалтай гарч буй нь барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 539 сая ам.доллар буюу 22.1 хувиар буурсантай холбоотой аж. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2024 оны  эхний 6 сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 9.6 сая ам.доллароор нэмэгдсэн дүн юм. Харин үйлчилгээний орлого энэ оны эхний 6 сард 627 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 12.1 сая ам.доллароор буурсан дүнтэй гарчээ. Үйлчилгээ болон барааны импорт тэлж, анхдагч орлогын гадагшаа урсгал өндөр байгаа нь урсгал данс алдагдалтай гарахад нөлөөлсөн байна.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow