“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Хонконгт нээгджээ

11-р сарын 21, 2023 - 17:54
1 жил өмнө
 0  15
“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Хонконгт нээгджээ

Frozen” хүүхэлдэйн кинонд зориулсан Disney” компанийн анхны сэдэвчилсэн бүс болох World of Frozen Хонконгийн Disneyland” паркт 11 дүгээр сарын 20-нд нээлтээ хийснээр Эльза, Анна, Олаф, Свен нар Азийн халуун уур амьсгалтай арал дээр шинэ "гэртэй" болжээ.Хонконгийн Лантау арал дээрх энэхүү шинэ бүсэд Умард уул, Эльзагийн мөсөн ордон, цасан ширхгээр бүрхэгдсэн мөсөн оргилуур, Frozen-1” кинонд Анна, ханхүү Ханс нар Love is An Open Door” дууг дуулж байгаагаар гардаг цагтай цамхаг зэрэг  хүүхэлдэйн киноны гол үзэгдлүүд гардаг хэд хэдэн элементийг багтаасан Арендель хаант улсыг бүтээсэн байнаFrozen франчайз бол манай компанийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг бөгөөд энэ бол гайхалтай үлгэрийн хүч чадлын илэрхийлэл юм” гэж Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер 11 дүгээр сарын 16-нд Хонконгт болсон “World of Frozen” бүсийн нээлтэд зориулсан арга хэмжээний үеэр хэлсэн байна. Disney Imagineers” охин компанийн мэргэжилтнүүд шинэ бүсийн концепцхийц загвар дээр гурван жил гаруйн турш ажиллажээ. Энэхүү франчайзийн хувьд ердөө 10 жилийн түүхтэй бөгөөд Frozen” хүүхэлдэйн кино анх 2013 онд гарсан бол 2019 онд Frozen II үзэгчдийн хүртээл болсноос гадна хэд хэдэн богино хэмжээний кино, телевизийн шоу гарсан юм.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow