Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг ГУРВАН ӨДӨР хэсэгчилж хаана

Хан-Уул дүүрэг I хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөний авто зам, Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 23.00 цагаас 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 06.00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.






