ШУУРХАЙ:Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

2-р сарын 21, 2025 - 06:59
1 өдрийн өмнө
 0  17
ШУУРХАЙ:Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа. 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай. Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой юм байна.Open photo No description available.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow