61 настай эр нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөжээ

Төв аймагт нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарчээ. Тус аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нялх охины аминд халдсан хэргийг өдгөө Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтнийг саатуулжээ.






