"52-ын даваа" уруудаж явах үед том оврын машин тоормозгүй болсны улмаас осолджээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг "52-ын даваа"-ны орчимд өчигдөр орой том тэрэг унасан осол гарсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хүнсний ногоо тээвэрлэж явсан гэнэ. Тухайн ослын улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй бөгөөд ослыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тээврийн хэрэгслийг барьж явсан жолооч "52-ын даваа уруудаж явах явцад тээврийн хэрэгсэл тоормозгүй болсны улмаас замын хажуу руу осолдсон" хэмээжээ.