Б.Идэржавхлан: Маргааш гэдэг үг чинь яг хэзээ вэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа тайлбар өгнө байгаа!

2-р сарын 12, 2025 - 15:59
2 сарын өмнө
 0  73
Б.Идэржавхлан:  Маргааш гэдэг үг чинь яг хэзээ вэ, УИХ-ын гишүүн  Ц.Мөнхтуяа тайлбар өгнө байгаа!

Гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулсан байна.  Холбооны тэргүүнээр тухайн үед  одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байв. Улмаар хандивын мөнгөөр хүүхдүүдэд байр авч өгсөн ч байрны гэрчилгээг одоо болтол хүүхдүүдийн нэр дээр шилжүүлээгүй. Иймд багш нарын төлөөлөл болох Б.Идэржавхлан түүнээс байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг шаардах болсон юм.

Б.Идэржавхлан  "Өчигдөр шилжүүлнэ гээд маргааш болгосон. Өнөөдөр уг нь 4 хүүхдэд шилжүүлж өгөх байсан ч одоогоор шилжүүлээгүй л байна. Гишүүн эгч минь байр шилжүүлэх чинь уг нь удахгүй л баймаар юм. Яагаад ингээд цаг хожоод удаад байгаа хэрэг вэ? Та өөрийнхөө сувгаар нэг тайлбар өгнө байгаа. Маргааш гэдэг үг чинь яг хэзээ вэ" гэлээ.

Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow