Өсвөр насны хүүхдээс судалгаа авч, хариуд нь “эрүүл мэндийн үзлэгт үнэгүй оруулна” гэжээ
Өсвөр насны хүүхдээс судалгаа авч, хариуд нь “эрүүл мэндийн үзлэгт үнэгүй оруулна” хэмээн орон сууцны хаяг илгээсэн этгээдийг шалгаж байна. Тодруулбал, нэгэн иргэний өсвөр насны охиноос судалгаа аваад, утасны дугаарыг нь тэмдэглэж авсан байна. Дараа нь 99545464 дугаараас охинтой эргэн холбогдож, “маргааш ирж, иж бүрэн шинжилгээ өгч болно” гээд орон сууцны хаяг явуулжээ. Охины ээж тухайн дугаар руу залгаж, учрыг тодруулахад “Ирэхгүй байж болно” гэсэн хариу хэлжээ. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй шинжилгээнд хамруулах, ингэхдээ энгийн орон сууцны хаяг хэлсэн зэрэг эргэлзээтэй асуудлууд үүссэн учраас уг асуудлаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна.