Нисэхийн тойргийг энэ онд дөрвөн замын уулзвар болгоно

3-р сарын 12, 2024 - 16:46
9 сарын өмнө
 0  389
Нисэхийн тойргийг энэ онд дөрвөн замын уулзвар болгоно

Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх нь түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа аж. Тухайн орчинд улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай гэх мэт олон асуудлуудыг тус дүүргийнхэн хөндсөн байна.

 Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.  Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажлыг энэ онд багтаан шийдвэрлэх юм байна.

Share:
389

like

dislike

love

funny

angry

sad

wow