Ур чадвар, хүч чадлын тэмцээнд оролцох дөрвөн бөхийн нэр тодорлоо
Үндэсний бөхийн алтан цомын “Бүх оддын барилдаан”-ы үеэр зохион байгуулах ур чадвар, хүч чадлын тэмцээнд оролцох дөрвөн бөхийн нэр тодорчээ. Тэмцээнд Төв аймгийн арслан П.Эрхэмжаргал, Хөвсгөл аймгийн арслан П.Хүрэлбаатар, Өвөрхангай аймгийн харьяат цэргийн арслан Б.Өлзийсайхан, Өмнөговь аймгийн заан С.Доржпалам нар оролцоно. Бөх сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж байсан Архангай аймгийн харьяат цэргийн заан Ө.Батсуурь тодорхой шалтгааны улмаас энэхүү тэмцээнд оролцож чадахааргүй болсноо илэрхийлсэн тул түүний оронд өөр бөхийг сонгосон байна.
Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан” энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно.