Өрнөдийн орнууд Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн эхлэхийг Путин сануулав

3-р сарын 1, 2024 - 12:49
10 сарын өмнө
 0  83
Өрнөдийн орнууд Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн эхлэхийг Путин сануулав

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний өөрийн парламент болон бусад төрийн зүтгэлтнүүдийн өмнө жил бүр тавьдаг илтгэл Пүрэв гарагт болж өнгөрлөө.Энэ үеэр тэр Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөж, Өрнөдийн удирдагчид ямар аюултай зүйлд хутгалдаад байгааг дахин дахин анхааруулсан юм.Европын орнууд Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа


Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн. Гэвч энэ санааг АНУ, Герман, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн орнууд дараа нь няцаасан юм. Путин энэ сэдвийг  мөн хөндсөн байна.“Өрнөдийн орнууд бидэнд тэдний нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал хүн төрөлхтнийг устгах цөмийн дайнд хүргэж болзошгүй байна. Тэд үнэхээр үүнийг хүсэж байна гэж үү?” гэж тэр хэлжээ.Путин бас Оросын цэргүүд Украинд амжилттай тулалдаж байгааг баталсан байна.

“Манай зэвсэгт хүчний тулалдах чадвар олон дахин өссөн. Манай анги нэгтгэлүүд санаачилгыг баттай аваад байна. Тэд хэд хэдэн чиглэлд итгэлтэйгээр урагшилж, шинэ газар нутгийг чөлөөлж байна” гэж Путин мэдэгджээ. Украинд явуулж буй дайнаа тэр Оросын тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж тайлбарлав. Мөн Путин бас Өрнөдийн орнууд Оросыг эзлэх гээд чадаагүй Адольф Хитлер, Наполеон Бонапарт нарын сүйрлийг дахин давтахыг анхааруулсан байна. “Гэхдээ энэ удаа үр дагавар нь илүү эмгэнэлтэй байх болно. Тэд дайныг хүүхэлдэйн кино шиг төсөөлж байна” гэж тэр энэ үеэр хэлжээ. Өрнөдийнхөн зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд Оросыг турхирч байгааг тэр бас анхааруулсан юм. Өрнөдийнхөн биднийг зэвсэглэлийн өрсөлдөөнд татан оруулахыг санаархаж байна.


Тэд 1980-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсад амжилттай хэрэглэсэн арга залиа бидэн дээр давтахыг хичээж байна. Тиймээс бид шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хүчин чадлаа өсгөх замаар батлан хамгаалах салбарын иж бүрэн аж үйлдвэртэй болох шаардлагатай” гэж Путин хэлжээ. Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох ба 71 настай Путин энэ сонгуульд ялж, дахин зургаан жил энэ албыг хаших нь тодорхой байна.

Share:
83

like

dislike

love

funny

angry

sad

wow