"Хятадын тагнуул" гэж сэжиглэн найман сар хоригдсон тагтааг суллажээ
Энэтхэгт нисэж явсан нэгэн тагтааг цагдаа нар чип суулгасан "Хятадын тагнуул" гэж сэжиглэн, улмаар Мумбайд найман сар хорьсон байна. Эцэст нь шалгаж дуусаад мөнөөх тагтаа "тагнуул" биш байсан нь тогтоогдсон тул суллажээ. Тагтаа хөлөн дээрээ эртний хятадын үл мэдэх ханз үсэг бүхий микрочиптэй байснаас ийнхүү сэжиглэгдэн хоригдох шалтгаан болсон аж. Хэдий тийм ч тагнуултай холбоогүй болох нь тогтоогдож, ийнхүү чөлөөлөгдсөн аж.
Харин энэ тагтаа Тайваний хууль бус усан уралдааны тагтаа байсныг цагдаа нар илрүүлж, амьтны эрхийн зөрчлөөс сэргийлэх үүднээс тагтааг задгай тэнгэрт тавьж явуулсан гэнэ. Энэтхэгт "хорих ял" эдэлсэн анхны шувуу уг тагтаа биш юм байна. 2020 онд Энэтхэгийн цагдаа нар нэг тагтааг барьж байсан аж. Үүнээс өмнө 2016 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг заналхийлсэн бичигтэй тагтаа олдон, бас баривчилж байсан удаатай юм байна.