Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

11-р сарын 22, 2023 - 15:07
1 жил өмнө
 0  20
Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2023 оны 11 дүгээр сарын 22-ны 20 цагаас 11 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-35 хэм, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Дорнодын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow