ӨМӨЗО-оос Монгол Улсад 860 мянган юанийн эд материал хандивлажээ
Олон жил тохиогоогүй зуд болж, цаг агаарын нөхцөл онцгой хүндрээд байна. Иймд ӨМӨЗО-ны Засгийн газар Онц байдлын танхим, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага нэгжээрээ дамжуулан Монгол Улсын гамшгийн бүсэд өдөн хүрэм, хөвөн хүрэм, гамшгийн үеэр хэрэглэх гэр бүлийн багц, малгай, бээлий зэрэг 860 мянган юанийн өртөг бүхий эд материал хандивласан тухай ӨМӨЗО-ны Радио Телевизийн албаны сайт мэдээлэв.