Улсын арслан М.Бадарч осолд орж хүнд гэмтжээ
"Өнөөдөр өглөөний 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн" цагдаагийнхан өглөө.
Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна.
Осол гарахад унаж явсан машин нь
Улсын арслан М.Бадарч өнөө өглөө "салхинд гараад ирье" гээд явжээ. Үдээс хойш зарим хэвлэлүүдээр гараад буй допингийн асуудлаар хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байсан байна. Байнга дасгал хийдэг Богд уул руу гарчээ. Гэвч тэрбээр машинтайгаа өнхөрч, хүнд гэмтэл авсан гэх мэдээлэл байна. Түүний бие хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтсэн байна. Урьдчилсан байдлаар гартаа хоёр хугаралтай, нарийн шинжилгээнүүд хийгдэж байгаа гэнэ. Харин хэрэг болоход ганцаараа явсан уу, юунаас болов гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ойр дотныхон нь түүнийг эмнэлэгт байна гэж мэдсэн гэнэ.