Өгий нуурт бөгжлөгдсөн "Алаг хайргач" шувуу анх удаа Өмнөд Австралиас бүртгэгдcэн байна
Өгий нуурт бөгжлөгдсөн Алаг хайргач шувуу анх удаа Өмнөд Австралиас бүргэгдсэн талаар Өгийн намгархаг газрын төвөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мэдээлэв.
Ингэснээр тус сууринд бөгжлөгдсөн Алаг хайргач шувуу нь ойролцоогоор 10 мянган км хол зайд өвөлжсөн гэдэг нь тодорхой болжээ. Мөн тус шувуу удахгүй дахин нүүдэллэж Өгий нуураас хоёр мянга 500 км нисэж умардад буюу Арктик хүрч үржих аж.
Энэ тухай "Сууринд бөгжлөгдсөн Алаг хайргач шувуу анх удаа Өмнөд Австралиас дахин бүртгэгдлээ. Ойролцоогоор 10000 км хол зайд өвөлжсөн гэдэг нь тодорхой болж буй бөгөөд тун удахгүй энэ хол зайг туулаад Өгийг өнгөрч 2500 км умардад буюу Арктик хүрч үржих болно" хэмээн шувуу ажиглагч Мари-Анн Ван бичжээ.