НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
![НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно](https://shugel.mn/uploads/images/202404/image_870x_661c9c92098e3.jpg)
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2024 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Түүнчлэн 2024 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ дөрөвдүгээр сард багтаан олгоно гэдгийг мэдээллээ.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.
![like](https://shugel.mn/assets/img/reactions/like.gif)
![dislike](https://shugel.mn/assets/img/reactions/dislike.gif)
![love](https://shugel.mn/assets/img/reactions/love.gif)
![funny](https://shugel.mn/assets/img/reactions/funny.gif)
![angry](https://shugel.mn/assets/img/reactions/angry.gif)
![sad](https://shugel.mn/assets/img/reactions/sad.gif)
![wow](https://shugel.mn/assets/img/reactions/wow.gif)