Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч Д.Наранхүүг шөнө Улаанбаатарт авчирчээ

9-р сарын 26, 2023 - 11:46
1 жил өмнө
 0  180
Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч Д.Наранхүүг шөнө Улаанбаатарт авчирчээ

 “Нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байхдаа БНХАУ руу оргон зайлсан иргэн Д.Наранхүүг авчирах гэж буй тухай өмнө нь  мэдээлж байсан билээ. 


Нүүр царайгаа өөрчлөн гоо сайхны хагалгаа хийлгэн зүсээ хувирган нуугдаж байхад нь БНХАУ-д саатуулсан түүнийг  Замын-Үүдийн боомтоо өчигдөр хууль хяналтынхны хараан дор түүнийг солилцож авсан байна.  Эрээн- Зам-Үүд-Улаанбатаар чиглэлийн суудлын галт тэргээр  шөнө Улаанбаатарт авчирчээ.


Д.Наранхүүг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотой хэрэгт шалгаж байгаагэх мэдээлэл бий. Д.Наранхүүг эх оронд нь авчирсан даруйдаа ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулах аж. .Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн албан ёсны бие төлөөлөгч юм. 

Share:
180

like

dislike

love

funny

angry

sad

wow