Үндэсний номын сангийн шинэ салбар өнөөдөр нээлтээ хийнэ

5-р сарын 27, 2024 - 08:59
7 сарын өмнө
 0  15
Үндэсний номын сангийн шинэ салбар  өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлт өнөөдөр болно.

Шинэ номын сан нь олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна.

Монгол Улсын Үндэсний номын сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-даа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулах аж.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow