“С“ дэлгүүрийн ажилтнууд үйлчлүүлэгчийн биед халдаж, хүнд гэмтэл урчуулжээ
"С" сүлжээ дэлгүүрийн ажилтнууд үйлчлүүлэгч Д-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ. Тус дэлгүүрийн “УС” ХХК-ийн захиралд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар прокурорын байгууллагаас зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын байгууллага энэ оны тавдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлсэн юм байна.