Хуучин явж байсан 71 чиглэлийг эргэн сэргээлээ
Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Ням гарагийн 23:30 цагийн үед мэдээлэл өгсөн юм. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Өнгөрсөн амралтын хоёр өдрийн хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлтээр ямар өөрчлөл гаргаж болох талаар судалгаа хийсний үндсэн дээр мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд иргэдээс 6,500 санал хүсэлт ирсэн. Үүнийг үндэслэн хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээж байна. Энэ нь нийт зорчилтын 35 хувийг зохицуулж иргэдэд үйлчлэгдэг чиглэл юм.
Үлдсэн гол зургаа, холын 15, үндсэн 12 чиглэлийг хэвээр үлдээсэн гэв.