Израилийн арми Газын Аль-Шифа эмнэлэг рүү дайрч, Хамас бүлэглэлийн 20 гаруй дайчныг хороожээ

3-р сарын 19, 2024 - 12:53
9 сарын өмнө
 0  19
Израилийн арми Газын Аль-Шифа эмнэлэг рүү дайрч, Хамас бүлэглэлийн 20 гаруй дайчныг хороожээ

Газын зурвас дахь хамгийн том эрүүл мэндийн төв Аль-Шифа руу Израилийн арми газраар болон агаараас довтолсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.


Уг довтолгооны үеэр Палестины Хамас бүлэглэлийн 20 гаруй дайчныг хороож, террорист гэмт хэрэгтнүүд байж болзошгүй 200 гаруй хүнийг баривчлан саатуулсан гэж Израилийн армийн төлөөлөгч адмирал Даниэль Хагари мэдэгдлээ.

Газын хойд хэсэгт байдаг Аль-Шифа эмнэлэг нь дайны хөлөөс дайжиж орон гэрээ орхин дүрвэсэн Палестины 30,000 орчим иргэний орогнох газар байсан юм. Тэнд орогнож байгаа гэрчүүдийн ярьснаар Израилийн арми урьдчилан анхааруулалгүй гэнэт довтолсон байна. Байрлалаа эзэлсэн мэргэн буучид болон нисдэг тэрэгнээс гал нээжээ. Израилийн батлан хамгаалах хүчин Аль-Шифа эмнэлэг рүү дайрахаасаа өмнө тэнд орогнож байгаа хүмүүсийг Газын өмнө зүг буюу “хүмүүнлэгийн бүс” рүү ухрахыг анхааруулсан гэж мэдэгдсэн.


Гэвч Израилийн армийн танктай цэргүүд эмнэлгийг хэдийнэ бүсэлснийхээ дараа анхааруулга дохио өгсөн гэж гэрчүүд ярьсан байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow