ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ

10-р сарын 7, 2024 - 09:18
15 өдрийн өмнө
 0
ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ

Эрхүү мужийн эрх баригчид эрчим хүчний хомсдолын улмаас “өндөржүүлсэн бэлэн байдалд” шилжих захирамж гаргажээ.

Мужийн захирагч  эрчим хүчний хангамж өргөн хүрээнд тасалдсан тохиолдолд ажиллах нөөц эх үүсвэрүүдийг бүрдүүлж, бүрэн бэлтгэлтэй байхыг орон нутгийн онцгой байдлын албанд даалгасан байна. Энэ долоо хоногийн эхээр Эрхүү мужийн хөрш Бүгд Найрамдах Буриад Улсын эрх баригчид бас Улаан-Үд хот болон түүний захын дүүргийн 30,000 орчим оршин суугчийн эрчим хүчний хангамж тасалдаж болзошгүй болсон тул хязгаарлалтын арга хэмжээ авч байгаагаа зарласан юм.

Түлээ түлшний үнэ өссөний улмаас иргэд цахилгаан халаалт түлхүү хэрэглэх болсон нь эрчим хүчний дэд бүтцийн ачааллыг эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авч байгаагаа Буриадын эрх баригчид тайлбарлажээ.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow