УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулна
УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байлаа. Харин 2019 онд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 75-аас доошгүй ажлыг өдөр хуралддаг байхаар өөрчилсөн юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" хэмээн заасан. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийдэг байсан УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-д нээдэг болсон юм.
Энэ удаагийн хаврын чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд 75 хоногоо гүйцээж завсарлах болзлоо хангасан. Гэсэн ч хэлэлцэх асуудал ихтэй байгаа УИХ-ын хаврын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулахаар төлөвлөжээ