УБТЗ энэ сарын 1-нээс зорчигч болон ачаа тээвэрлэх үнээ нэмсэн

7-р сарын 4, 2023 - 08:03
1 жил өмнө
 0  18
УБТЗ энэ сарын 1-нээс зорчигч болон ачаа тээвэрлэх үнээ нэмсэн

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс долоодугаар сарын 1-нээс эхлэн тээвэрлэлтийн үнээ өөрчиллөө. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны хурлын шийдвэрээр 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр

  • өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар,
  • мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар,
  • машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар,
  • ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар,
  • орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар,
  • барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар,
  • гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар,
  • чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар,
  • орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэх болсноо цахим хуудсандаа мэдэгджээ.

Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг Ерөнхий хорооны 2023 оны тавдугаар сарын 23-ны хурлын шийдвэрээр 10 хувиар бууруулж тооцох болсноо мэдэгдэв.

"Индексжүүлнэ нэмнэ гэдэг нь инфляцтай уялдуулан тооцсоны үндсэн дээр тарифаа өөрчлөн нэмэгдүүлнэ гэсэн үг юм байна. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow