Согтуу жолооч хурдтай явж байсны улмаас хоёр сургагч дайруулж нэг нь нас баржээ
Сургуулийнхаа урд, гарцан дээр өнөөдөр хоёр сурагч машинд дайруулж нэг нь газар дээрээ нас баржээ. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр жолооч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал,Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. Осол гаргасан жолоочийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл байна. Ямартай ч одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааюм байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.