81 тойрогт нэр дэвшигчдийн саналын тоо тэнцжээ

10-р сарын 12, 2024 - 12:45
10 өдрийн өмнө
 0
81 тойрогт нэр дэвшигчдийн саналын тоо тэнцжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө.

Санал хураалтын үйл явцаас онцлоход улсын хэмжээнд аймаг болон сумын ИТХ-ын 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдол гарчээ.

Энэ тохиолдлыг хэрхэн шийдвэрлэх талаар "Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна" гэж орон нутгийн сонгуулийн тухай хуульд заажээ.

Ингэхдээ нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргана.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow