Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

4-р сарын 20, 2024 - 10:10
8 сарын өмнө
 0  13
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 62 нас хүрэх байлаа. Түүний хөшөөнд МоАХ-ын үе үеийн төлөөлөгчид, намын журмын анд нөхдүүд нь хамаатан садан төрөл төрөгсөд нь өнөөдрийн эхний цэцэг, өргөж хүндэтгэл үзүүллээ.No description available.

Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ дагуу өнөөдөр олон нам эвсэл, хүмүүс түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

  • С.Зориг 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон мэндэлжээ.
  • Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
  • С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд олон удаа хутгалуулж амь үрэгдэв
  • Гэмт хэрэгтний гарт амиа алдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
  • Олон жилийн турш С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн эзэд олдохгүй байсаар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэх үг улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа болов.
  • С.Зориг агсаныг амиа алдснаас 18 жилийн дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял оноож байв.
  • Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээр хэлэлцэн Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 25 жилийн ял оноов.
  • Гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн боловч хэргийн цаад захиалагч нь хэн болох нь тодорхой бус байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлэх болов.
  • 2020 оны сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” тогтоогдлоо. Тус хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэх асуудал нийгэмд ил болов.
  • Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүсэн хэмээн үзэж Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргав.
  • ЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулав.
  • 05.14 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын  дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэв.
  • 04.19 Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргаснаас хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
  • 04.19 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, Ажлын хэсэг гарсан"  хэмээн мэдэгдэж байв
  • 10.02 С.Зориг агсан амь насаа алдаад даруй 25 жил болов. Энэ хугацаанд түүний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн эзэн хэн болох нь тодорхойгүй, хэргийг шалгах ажлын хэсэг ямар үр дүнтэй ажиллаж байгаа нь бүрхэг хэвээр үлдэв.
  • С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй 25 жил өнгөрөв.
Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow