Монголын цагдаад иргэд хэр сэтгэл ханамжтай байна гэсэн судалгаа явуулахад хангалттай гэсэн үнэлгээ өгчээ
Цагдаагийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор иргэдээс нээлттэй байдлаар санал асуулгын судалгаа авсан байна.
Иргэдийн хариултыг танилцуулахад,
- Дуудлага өгснөөс хойш цагдаагийн алба хаагч ирсэн хугацааг
- 2124 буюу 50.3 хувь нь “1-15”,
- 1154 буюу 27.3 хувь нь “16-30”,
- 945 буюу 22.4 хувь нь “31-ээс дээш” минут гэж хариулжээ.
- Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага, мэргэжлийн ур чадварыг
- 2867 буюу 67.9 хувь нь “сайн”,
- 800 буюу 18.9 хувь нь “хэвийн”,
- 556 буюу 12.2 хувь нь “хангалтгүй” гэж хариулжээ.
- Дуудлага, мэдээллийг шийдвэрлэсэн байдлыг
- 2635 буюу 62.4 хувь нь “сайн”,
- 797 буюу 18.9 хувь нь “хэвийн”,
- 791 буюу 18.7 хувь нь “хангалтгүй” гэж хариулжээ.
Сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдсан иргэдийн 88.6 хувь хангалттай үнэлгээ өгсөн байна.
Харин хангалтгүй үнэлгээ өгсөн 315 иргэнтэй холбогдоход,
- Ёс зүйгүй, үл хүндэтгэсэн-80
- Хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан, бүрэн шийдээгүй-122
- Үүний дийлэнх нь барилгын ажил явагдаад амраахгүй байна гэсэн дуудлагатай холбоотой байсан
- Хугацаа алдаж ирсэн гэж-67 иргэн хариулт өгсөн байна.
Хэрэв иргэн Танд 102 дугаараас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтэд үнэлгээ өгөх талаар мессеж ирсэн тохиолдолд тус холбоосоор хандаж нээлттэй судалгаанд хамрагдах боломжтой.