Буриадаас чөлөөт бөхийнхөн 11 медаль хүртлээ
ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэйчүүд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна.
Медаль хүртсэн тамирчид:
Тэмцээний аваргууд Н.Насанбуян /57 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, Э.Батмагнай /125 кг/,
Мөнгөн медаль хүртсэн Э.Төгсжаргал /65 кг/, Д.Оргилох /97 кг/,хүрэл медалийн эздээр П.Дашцэрэн /61 кг/, Ш.Дэлэг /70 кг/, Б.Батбаяр /74 кг/, А.Дөлгөөн /79 кг/, Д.Саранцогт - 97 кг, Б.Баярмагнай /125 кг/ нар юм.