Дэлхийн хошой аварга артист Ц.Ариунзаяа гоо сайхны олимпод дөрөв дэх удаагаа түрүүлж, алтан цом хүртлээ
Дэлхийн хошой аварга артист АРИ буюу Ц. Ариунзаяа Францын Парис хотноо Гоо сайхны олимп болох Дэлхийн аваргын тэмцээний тайзнаас Ази, Америк. Европ тивүүдийг дахин тэргүүлэн "АЛТАН ЦОМ" болон хүрэл медалийг 2 зэрэг хүртэж, Монгол Улсынхаа далбааг Дэлхийн Гоо сайхны тавцанд дөрөв дэх удаагаа мандуулжээ.
Дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагддаг 78 жилийн түүхтэй олимп юм. "OMC Hairworld" ДАШТ-ий тайзнаа хуримын нүүр будалт, креатив нүүр будалтаар Ц. Ариунзаяа тэргүүллээ.
Ц.Ариунзаяа таван жилийн дотор ганцаарчлан дөрвөн удаагийн шагнал хүртсэн нь түүхэн дээд амжилтын эзэн болж байгаа юм.