Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авчээ

12-р сарын 9, 2023 - 10:31
12 сарын өмнө
 0  40
Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авчээ

Өмнөговь аймгийн хэмжээнд “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж хатуу хучилттай авто замын  бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

 Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд 30 км хатуу хучилттай авто замыг “Авто замГео зураглал ХХК-иуд тавьж улсын комисст үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлэн өгчээ. Авто замын урт 30 км, өргөн 12 м, хучилтын өргөн 8м, хучилтын нийт зузаан 38 см, цементээр бэхжүүлсэн суурь 25 см, харлуулсан дайрган суурь 8 см, асфальт бетон хучилттай. Даланзадгад-Гурвантэс сумын чиглэлд тавигдах 174 км хатуу хучилттай авто зам нь нутгийн ард иргэд зорчих, Нарийн сухайт чиглэлийн бүлэг орд, Шивээхүрэн боомтын чиглэлийн тээврийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж ая тухтай  байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Баруун бүсийн сумдыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хоттой холбох авто замын үргэлжлэл болох 30 км замыг нийт 51.07 тэрбум төгрөгөөр тавьжээ.  

 

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow