Польшийн нисэх буудлын нууц мэдээллийг Оросын талд дамжуулахаар төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ

4-р сарын 19, 2024 - 09:45
8 сарын өмнө
 0  82
Польшийн нисэх буудлын нууц мэдээллийг Оросын талд дамжуулахаар төлөвлөж байсан  этгээдийг  баривчилжээ

Оросын цэргийн тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулж байсан өөрийн иргэнийг баривчилснаа Польшийн Үндэсний Прокурорын газар өчигдөр мэдэгджээ.


Польшийн нисэх буудлын нууц мэдээллийг Оросын талд дамжуулахаар төлөвлөж байсан “Павел К” гэж нэрлэсэн уг этгээдийг Лхагва гарагт баривчилсан юм байна. Тэрбээр Польшийн өмнөд хэсэгт оршдог Жешув-Ясёнка нисэх буудлын мэдээллийг дамжуулах гэж байжээ. Хилийн ойролцоо оршдог уг нисэх буудал нь Украинд үзүүлэх олон улсын зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламжийн гол гарц болдог юм. Мөн төр засгийн тэргүүнүүд, улс төрчдийн Украин руу орох болон Украинаас гарах гол зам юм байна. Иймд уг нисэх буудал АНУ-ын цэргийн хамгаалалтад байдаг ажээ.


Оросын талд тагнуулын ажиллагаа явуулсан нь тогтоогдвол Польшийн хуулиар сэжигтэн найман жил шоронд хоригдох ял сонсох юм байна.

Share:
82

like

dislike

love

funny

angry

sad

wow